© 2023 www.mongolrefinery.mn
All rights reserved.

Сүүлд нийтлэгдсэн

ОНЦЛОХ МЭДЭЭ

ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮД

2019 оны 4 сар

Газрын тосны үйлдвэрийн хотхон

Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын 550 айлын орон сууцны хотхон нь орон сууцны 10 барилга, худалдаа үйлчилгээ, оффис, соёл спортын төв, сургууль цэцэрлэгийн барилга зэргээс бүрдсэн цогцолбор хотхон юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад оргил үедээ гадаад, дотоодын 7000-8000 мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд ажиллах юм. Тэдний ажиллах, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хотхоны барилгын ажлыг 2024 онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Дамжуулах хоолойн төсөл

Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км Газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Уг дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд Монгол улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болох юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 оны 6-р сард ашиглалтад орох тул шугам хоолойн угсралтын ажлыг 2025 оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

ded-butest.jpg111

Дэд бүтэц

Монгол улсын Засгийн газар үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд нэн шаардлагатай дэд бүтэц болох 27,7 км хүнд даацын төмөр зам,  17.5 км хүнд даацын авто зам, 18 км ЦДАШ-ыг барьж, 2019 онд ашиглалтад оруулсан. Уг бүтээн байгуулалтад Батлан Хамгаалах яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК оролцон ажилласан. Мөн үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаа барих ажлыг Барилга, хот байгуулалтын яам гүйцэтгэж, 2022 онд улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

“Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн
үйл ажиллагааны товчоон

Монгол улсад Нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл Төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтад шилжээд байна.

Өөрийн орны газрын тосыг боловсруулж, эхний ээлжинд түлш шатахуунаар хангах энэхүү үйлдвэр бий болсноор улс орны эдийн засаг нэгэн хүчтэй тулах баганатай болж, шинэ техник технологийг дагаад бусад аж үйлдвэрүүд хөгжиж, Дорнын говь шинэ аж үйлдвэрийн төв болох болно.

2023
2023 оны 4 сар
EPC 02, EPC 03, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхэлсэн.
2023
2023 оны 3 сар
EPC 04 багц ажлын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын Ерөнхий гүйцэтгэгч компаниар БНЭУ-ын “Мега Инженеринг Инфрастракчр Лимитед” (Megha Engineering and Infrastructures Limited) компани шалгарсан.
2023
2023 оны 1 сар
EPC 04 багц ажлын тендерт оролцогчдын материалыг хүлээн авсан.
2022
2022 оны 10 сар
Үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04 багц ажил)-ын Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлалаа.
2022
2022 оны 10 сар
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК “Megha Engineering and Infrastructures Limited” компанитай EPC 02, 03 багц ажлын “Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ“ байгуулсан.
2022
2022 оны 9 сар
ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, тэтгэлэгтэй хөтөлбөр зарласнаар 2022-2023 оны хичээлийн жилд 20 оюутан сонгон суралцаж байна.
2022
2022 оны 9 сар
Сайншанд хотод баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы эхний ээлжийн орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа.
2022
2022 оны 7 сар
Үйлдвэрийн Анхдагч процессийн болон Дагалдах байгууламжууд (EPC 02 багц ажил)-ын Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.
2022
2022 оны 7 сар
Газрын тос дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлсэн.
2022
2022 оны 4-6 сар
АНУ, Франц, Итали, Нидерландын нефть-химийн салбарын томоохон компаниудтай гэрээ байгуулж, лицензтэй байгууламжуудын ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багц ажил (BDEP)-уудыг эхлүүлэв
2022
2022 оны 5 сар
Үйлдвэрийн Цахилгаан станц (EPC 03 багц ажил)-ын Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.
2022
2022 оны 4 сар
БНХАУ-ын “Норинко интернэйшнл Кооперейшн” компанитай гэрээ байгуулсан.
2022
2022 оны 1 сар
ГТБҮ-ийн Патенттай технологийн 7 байгууламжийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах тендер эцэслэгдсэн.
2021
2021 оны 10 сар
УИХ-ын ҮББХ-ноос Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар тогтоол гаргасан.
2021
2021 оны 8 сар
МУ-ын Засгийн газраас “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх тухай” журам батлав.
2021
2021 оны 4 сар
“Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” олон улсын тендер зарлагдав.
2021
2021 оны 1 сар
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг баталсан.
2020
2020 оны 10 сар
Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд гэрээг цахимаар байгууллаа.
2019
2019 оны 10 сар
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц болох 27 км төмөр зам, 18 км авто зам, 18,6 км ЦДАШ-ыг ашиглалтад хүлээн авсан.
2019
2019 оны 10 сар
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулав.
2019
2019 оны 05 сар
"Инженерс Индиа Лимитед" компанитай Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.
2019
2019 оны 04 сар
"Газрын тосны үйлдвэрийн хотхон" бүтээн байгуулах Засгийн газрын 129 дүгээр тогтоол гарсан.
2018
2018 оны 11 сар
УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нарийвчилсан ТЭЗҮ-ийг хэлэлцэж хүлээн авсан.
2018
2018 оны 01 сар
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай ЗГ-ын тогтоол батлагдав.
2017
2017 оны 05 сар
Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын их хурлаас соёрхон баталсан.
2017
2017 оны 4 сар
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан.
2017
2017 оны 03 сар
100 хувь төрийн өмчит компани байгуулахаар шийдвэрлэсэн.
2017
2017 оны 02 сар
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Хамтрагч

байгууллагууд

Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон уг өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад Энэтхэг, Хятад, Итали, Франц, Герман, АНУ, Нидерланд, Испани, Канад зэрэг улс орнуудын олон зуу, мянган инженер мэргэжилтнүүд оюун ухаан, хүч, сэтгэлээ шингээн ажиллаж байна.

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2017 оны 4 дүгээр сард Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 108 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Олон нийтийн холбоос:

Холбоо барих

Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа ч байдаг. Нэн тэргүүнд шийдвэрлэх зорилтууд гэвэл, газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээг өсгөх, мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай.

Г.Ёндон МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД

Үйлдвэр барина, төлөвлөнө гэдэг бол инженерчлэл, эдийн засгийн цогц шийдлийг олохоос гадна нүсэр бүтээн байгуулалтын ажил юм. Бидний барьж буй үйлдвэр улс орны хэрэгцээг бүхэлд нь хангах, эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх зорилготой, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. 

Д. Алтанцэцэг Гүйцэтгэх захирал.

1996 онд Дорнод аймагт газрын тос олборлоод анхны ерөнхийлөгч маань ноолууран дээлээ мялааж байсан өдрөөс хойш олон Засгийн газар дамжиж У.Хүрэлсүх Ерөнхий сайдын засгийн газрын үед Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлж.

Д.Бямбасүрэн Монгол Улсын Ерөнхий сайд асан

Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцаатай, түүх соёлын хувьд олон зуун жилийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны уул уурхайн салбар, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид энэ төслийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын оролцоо, дэмжлэг үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд acaн

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд илүү анхаарал хандуулж, цаашид Монгол, Энэтхэгийн хооронд хэрэгжүүлэх олон чухал стратегийн төслийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Үүнийг бодит ажил болгох, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор энэхүү томоохон төслийг Монгол Улсын Засгийн газар эхлүүлсэн. Төсөлд БНЭУ-ын Засгийн газар, “ЭКСИМ” банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд 

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх энэ төслийг  бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна.

Мохиндер Пратап Сингх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан

Газрын тосны үйлдвэрлэл хангамжийн асуудал аливаа улс орны үндэсний аюулгүй байдал төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болсоор ирсэн. Монголын төр засаг сүүлийн хориод жил ярьсан газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодит ажил хэрэг болгох боломжтой боллоо.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч

Дэд бүтэц, хөгжлийн бодлого, ялангуяа говийн бүст өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг харахад сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалтын ажлууд саадгүй өрнөж, цаашид үргэлжилнэ гэдгийг Та бүхэн батлан харуулж байна.

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан